Таиландын эрүүгийн шүүхэд оросын иргэн Виктор Бутын шинэ хэргийн анхны шүүх хурал болох хүртэл түүнийг наад зах нь 10-р сарын 4 хүртэл АНУ-д шилжүүлэхгүй. Америкийн тал "хоёр дахь багц" ялаа татаж авсан тухай мэдэгдэл өнөөдөр  шүүхээс ирсэн тухай бизнес эрхэлэгчийн гэргий Алла Бут сэтгүүлчдэд мэдэгдлээ. Таиландын хуулиар хэргийг мөрдөн шалгаж байгаа тул оросын иргэнийг өөр улсад шилжүүлэх боломжгүй юм. Үүний зэрэгцээ америкчүүд хууль бусаар зэвсэг худалдсан хэрэгт буруутгаж байгаа  Виктор Бутыг нэн даруй шилжүүлэхийг хичээж байна. Өнгөрсөн сард Бангкокийн давж заалдах шүүх бизнес эрхэлэгчийг АНУ-д шилжүүлэхээр шийдсэн байна. Орос улс энэ шийдвэрийг хууль бус, гадны дарамтанд гаргасан хэмээн буруушаажээ.