Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "зөрчилдөхөөс" зайлсхийж, тохиролцохыг израиль, палестинчүүдэд уриалав. Талууд удахгүй шууд яриа хэлэлцээ хийж, ийм боломж бүрдэнэ гэж Гадаад хэргийн сайд өнөөдөр Москвагийн улсын олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнуудад үг хэлэхдээ тэмдэглэв. Тохиролцооны үндсийг НҮБ-ын тогтоол, арабын энх тайван тогтоох санаачилга, зуучлагч "дөрвөлийн" баримт бичигт тусгасан гэж Сергей Лавров хэллээ. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон палестины ерөнхийлөгч Махмуд Аббас нар 9-р сарын 2-нд Вашингтонд уулзана.