Энэтхэгт зааныг үндэсний амьтнаар зарлана. Энэтхэгийн засгийн газар энэ амьтныг хамгаалах хүч чармайлтыг идэвхжүүлэхээр шийдсэн байна. Тус улсын удирдлага зааны тоо толгойг хадгалах, энэ амьтан нутаглах дархан цаазат газар байгуулж, хууль бусаар агнахтай тэмцэх тусгай яам байгуулна. Дэлхийд одоогоор 25 мянга орчим толгой заан байна. Энэтхэгт бар, ганга мөрний далайн гахай үндэсний амьтан юм.