0Бүгд найрамдах Буриад улсын Хяхт дүрэгт "Бурдун" нийт цэргийн талбайд өнөөдөр "Дархан-3" байлдааны буудлага бүхий орос-монголын тактикийн сургалт эхэллээ. Сургалтын үеэр Орос, Монголын нутаг дэвсгэрт байнгын бус зэвсэгт бүлэглэлийг устгаж, үйл ажиллагааг нь зогсоох, жагсаалаас гарсан зэвсэг, цэргийн техникийг сэргээн засч, шилжүүлэх асуудлыг боловсруулна. Есдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх сургуулилтад Сибирийн цэргийн тойргийн 600 гаруй цэргийн албан хаагч, 80 орчим нэгж байлдааны техник, Монголын Зэвсэгт хүчний 50 орчим нэгж техник, 260 гаруй цэргийн албан хаагч оролцож байна.