Орос, Хятад, Монгол, Казахстан улс Их Алтайн захирлуудын зөвлөл байгуулж байна. Хятадын Урумчи хотод өчигдөр эхэлсэн "Алтай бидний нийтийн гэр" олон улсын зохицуулах зөвлөлийн хурлын үеэр энэ асуудлыг хэлэлцэж байна. Дөрвөн улсын хил нийлдэг газар зүйн мужийг  Их Алтай хэмээн нэрлэдэг. "Захирлуудын зөвлөл бие даасан асуудлаар эрдэм шинжилгээ-судалгааны ажил явуулах, оюутан, мэдээлэл, туршлага солилцох,  их дээд сургуулиудын илүү үр нөлөөтэй хамтын ажиллагааны хэлбэрийг боловсруулна" гэж Алтайн хязгаарын захиргаа тэмдэглэв. "Алтай бидний нийтийн гэр" олон улсын зохицуулах зөвлөлийг 2003 онд байгуулсан юм. Зөвлөлийн хүрээнд олон улсын оюутны зуны сургууль, олон улсын хүүхдийн экологийн экспидиц байгуулсан. "Хил дамнасан Алтай" албан ёсны интернет вэб хуудсын ажлыг дэмжиж, дөрвөн улсын нутаг дэвсгэрт "Алтай-алтан уул" аялал жуулчлалын маршрут боловсруулжээ.