ОХУ-ын засгийн газар ургац муу, ган гачигийн улмаас 8-р сарын эхэнд үр тариа экспортлохоо хориглосноо хэсэгчлэн цуцалж байна. Засгийн газар 8-р сарын 30-нд ийм тогтоол гаргажээ. Засгийн газар 2010 оны 8-р сарын 15-аас 12-р сарын 31 хүртэл үр тариа экспортлохыг хориглосон юм. Баримт бичигт зааснаар Орос улсын олон улсын хэмжээнд хийсэн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд үр тариа экспортлохыг зөвшөөрчээ. Оросын гурил будааны холбоо саяхан засгийн газрын дэд сайд Виктор Зубковын нэр дээр дотоодын үйлдвэрлэгчдид Монгол, Афганистан, Тажикистаны зах зээлээс гарах хүсэлгүй байгаа тул Сибирийн холбооны тойргийн компаниудад гурил экспортлох хоригийг цуцлахыг засгийн газарт уриалсан захидал илгээсэн юм.