0Эрхүү хотод 9-р сарын 6-9-нд Байгалийн олон улсын эдийн засгийн 6 дахь форумд "ОХУ-д зорчих болон дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх" сэдэвтэй дугуй ширээний уулзалтын үеэр хил дамнасан аялал жуулчлалын ирээдүйтэй маршрутыг танилцуулна. Юуны түрүүнд "Дорнын тойрог" төслийг танилцуулна гэж ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагч Эрхүү мужийн засгийн газрын төрөлжсөн агентлагаас энэ тухай уламжлав. Приморийн хязгаарын засаг захиргаа 3 жилийн өмнө санаачилсан энэ төслийг Ростуризм байгууллага дэмжсэн юм. Энэ маршрутыг Япон, Бүгд найрамдах Солонгос улс, Хятадын аялагчдад боловсруулжээ. Тухайлбал нэг аялалаар ОХУ-ын хэд хэдэн субъект, Монгол улсын нутагт очих боломжтой. Дээр дурдсан орны зочид Владивосток нисээд дараа нь Хабаровск, Якут, Эрхүү, Байгал нуур, Буриадын нийслэл Улаан-Үд хотоос галт тэргээр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод очоод, тэндээс гэртээ харина. Хятадаас Монголын нутгаар Орос улсад аялах "Их цайны зам" өөр төсөл хэрэгжиж эхэлсэн ч, үүнийг нарийвчлан хэлэлцэх шаардлагатай гэж аялал жуулчлалын бизнесийн төлөөлөгч ярьж байна.