Оросын сурагч, оюутнууд өнөөдөр хичээлийн шинэ жил эхэлсний баяр буюу мэдлэгийн өдрийг тэмдэглэж байна. Алс Дорнодын Чукотын сурагчид хамгийн түрүүнд хичээлийн шинэ жилээ тэмдэглэв. Улс орны бүх сургуульд ёслолын жагсаал болж, ахлах ангийнхан нэгдүгээр ангийн сурагчдыг амьдралынх нь анхны хичээлд хөтлөн оруулна. Их дээд сургууль, техникумд нэгдүгээр дамжааныхан оюутны ширээнд сууна. Мэдлэгийн өдөр багш нарын ширээ цэцгийн үзэсгэлэн болдог уламжлалтай. Түймэрт өртсөн бүс нутгийн хүүхдүүд мөн сургуульдаа явна. Тэднийг ойр орчмын сургуулиуд хүлээж авч, зарим тохиолдолд тусгай байранд хичээллэнэ. Орос улсын ерөнхийлөгчийн гэргий Светлана Медвеведевийн нэрийн өмнөөс Москвагаас зүүн өмнө зүгт орших Рязань мужийн нэгэн сургуульд 900 гаруй ширхэг тоног төхөөрөмж, хогшил, мөн суралцахад шаардлагатай бусад зүйлийг хүргэжээ. Хичээлийн шинэ жилд оросын сургуулиудад 13 сая хүүхэд суралцана.