Москвад өнгөрсөн зун агаарын дундаж температур тогтсон хэмжээнээс 5,5 градусаар илүү байв. Нийслэлийн бүсд цаг агаарыг хэмжих болсон түүхэнд энэ зун хамгийн халуун байлаа. Москвад зуны турш агаарын температурын дээд үзүүлэтийг 22 удаа эвдэснээс цаг агаарыг хэмжиж ирсэн бүх түүхэнд нийслэлийн агаарын температурын үнэмлэхүй дээд үзүүлэлт цельсийн 38,2 градус хүрчээ. Долдугаар сар хамгийн халуун төдийгүй, хамгийн гантай сар байлаа. 94 миллиметр хур тунадас буух нормтойгоос зуны хоёр дахь сард нийслэлд ердөө 13 миллиметр  хур тунадас буужээ.