Орос улсын ер бусын онцгой байршил, түүний ер бусын үүргийг тодорхойлж, Европ, Азид орших орнуудын интеграцчлалд түлхэц болж байна. БНХАУ-ын олон нийтийн шинжлэх ухааны Академийн профессор Син Гуанчэн Санкт-Петербургт ийнхүү мэдэгдэв. Орос улсын хойд нийслэлд "Валдай" Олон улсын мэтгэлцээний клубын ажил эхэллээ. Клубын долоо дахь хуралд оролцогчид  "Орос улс: түүх болон ирээдүйн хөгжил" сэдвийг хэлэлцэнэ. "Валдай" олон улсын хэлэлцүүлэгт Европ, хойд Америк, Азийн 15 орны шинжээч оролцож байна. Тэдний дотор оросын улс төр, эдийн засаг, түүхийн судалгааны тэргүүлэх мэргэжилтнүүд байна. Оросын талаар судалгаа хийдэг шинжээчид "Валдай" клубыг нэр хүндтэй, мэтгэлцээний орлуулшгүй талбар гэж үзэж байна. Оросын дээд удирдлагууд гадаадад тодорхой хэмжээгээр Орос улсыг тодорхойлдог тэр хүмүүстэй уулзах цаг зав гаргадаг нь чухал юм. Бусад орны ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нар ийм практик байхгүй тул энэ туршлага ер бусын юм. Орос улсын хөрш орнуудтай тогтоосон харилцааны тухай сэдэв өрнөдөд төдийгүй дорнын олон нийтийг түгшээж байна. Москва хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд, мөн зүүн европын орнуудтай тогтоосон харилцаа европын аюулгүй байдалд шууд нөлөөлж байна гэж германы улс төр судлаач, сэтгүүлч Александр Рар "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэв.  Европ тивд хуучин зөвлөлтийн орон зайд улс төр маш эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал Украин жилийн өмнө оросын эсрэг эвслийг тэргүүлж айсан бол одоо үүнээс өмнө Москвагийн гол холбоотон байсан Беларусаас илүү Орос улсад ойр байна. Молдовт байдал мөн ижил байна. Жилийн өмнө тус улсын ерөнхийлөгч Орос ултсай эдийн засгийн шинэ холбоо тогтоохыг хүсч байсан бол, одоо Молдов НАТО тийш гүйж байна. Хоёрдугаарт нутаг дэвсгэрийн шийдвэрлээгүй маш олон зөрчил байна. Багаар бодоход Абхаз, Өмнөд Осет юм. Уулын Карабах, Приднестровье зэрэг өргөн хүрээтэй асуудал байна. Тиймээс Орос улсын хөрш орнуудтай тогтоосон харилцааг маш нарийн ажиглах ёстой. Энд европын тогтвортой байдал, европын аюулгүй байдлын асуудлыг олон талаар шийдэгддэг. Хийн хямарал дахин дэгдэж, Кавказын байдал хурцдахад, тэр ч байтугай олон улсын харилцааг "дахин ачааллах" тухай яриа өрнөхөд хүртэл европт эмээдэг гэж форумд оролцогч, италийн нэрд гарсан сэтгүүлч Ориетта Москателли хүлээн зөвшөөрч байна. Энэ тохиолдолд өрнөдийн олон нийт бараг автоматаар Москваг үүнд сэжиглэх байр суурьтай байдаг гэж тэр хэллээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хоёр жилийн өмнө өрнөдөд санал болгосон үзэл баримтлал, европын аюулгүй байдлын шинэ бүтэц бүх асуудлыг шийдэж, эргэлзээг бүрмөсөн арилгана. Хурлын зарласан сэдвийн нэг нь Орос улсад засаглал төвлөрөх хандалагын тухай юм. /өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ингэж бичих дуртай/. "Босоо засаглал"  сул талтай гэж бүх шинжээч үзэхгүй байна. Хүчирхэг төв засаг хүчтэй хүчтэй ардчилалтай бүрэн зохицоно гэж францын нэрд гарсан шинжээч Арно Дюбьен итгэлтэй байна. Бүс нутаг илүү бүрэн эрхтэй ч, бүс нутгийн төлөөлөгчийг төрөөс томилдог өөрийн орны жишээг Дюбьен иш татав. Энэ ч зөв юм. Төв засгийн газар ийм байдлаар улс орны нийт нутаг дэвсгэрт хууль хэрэгжиж байгааг хянадаг. Хамгийн гол нь "Валдай" форумд оролцогчид өөрсдийнх нь хэлснээр "оросын хэмжүүрт бүрэн орох" юм. Бага хурлын үндсэн хэсэг Кижи, Валаам аралд болно. Зочид оросын түүх, шашны онцгой эрч хүчээр цэнэглэгдэнэ. Ингэснээр Орос улсыг алагчлалгүй харахад өрнөдийн олон оронд саад болж байгаа сэтгэлгээний эрчийг давахад тус болно.