0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев тусгаар тогтнолын баярыг тохиолдуулан   Киргизийн бүгд найрамдах улсын шилжилтийн үеийн ерөнхийлөгч Роза Отунбаевад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Орос, Киргиз улс найрамдалт, бие биедээ тусалдаг, холбоотны уламжлалт харилцаатай болохыг тэмдэглээд, тэрээр тус бүгд найрамдах улсад дотоод улс төр, эдийн засгийг нэн даруй тогтворжуулахад чиглэсэн Киргизийн удирдлагын идэвхтэй үйл ажиллагааг тэрээр өндөр үнэлсэн юм. Олон зуун хүний аминд хүрсэн эмгэнэлт үйл явдлын дараа энэ баярыг тэмдэглэж байна. Олон нийтийн эсэргүүцлийн дүнд дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Курманбек Бакиевийг засгийн эрхээс зайлуулсны дараа 6-р сард Ош, Жалал-Абад мужид үндэстэн хоорондын мөргөлдөөн болсон юм.