Суданд хулгайлсан оросын нисэгчдийг суллажээ. Орос улсын ерөнхийлөгчийн Суданы асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Михаил Маргелов өнөөдөр энэ мэдээллийг баталлаа. Суданы аюулгүй байдлын алба, оросын нисэгчид ажиллаж байсан "Badr Airlines" нисэх компанийн төлөөлөгч, тэднийг хулгайлсан бүлгийн хооронд яриа хэлэлцээ болжээ. Тэднийг 8-р сарын 29-ий орой Өмнөд Дарфур мужийн Ньяла хотод хулгайлсан байна. Нисэх багийн ахлагч, хоёр гишүүний хамт "Badr Airlines" хувийн нисэх компанийн  Ми-8 хувийн нисдэг тэргээр Дарфур дахь Африкийн холбоо, НҮБ-ын даалгаврын хүрээнд хүнс, бусад ачаа хүргэж байжээ.