Сибирийн цэргийн тойргийн цэргийн төлөөлөгчид 9-р сарын 1-3-нд Монголд очиж, милитарист Японыг ялсны 65 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцоно. Сибирийн цэргийн тойргийн цэргийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч,  хошууч-генерал Сергей Истраков төлөөлөгчдийг тэргүүлнэ. Албан ёсны айлчлалын үеэр Монгол улсын Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий жанжин штабын даргатай ажлын уулзалт болно. ОХУ-ын батлан хамгаалахын яамны цэргийн олон улсын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу айлчлал болно.