Орос улс Хятад улстай уран олборлох хамтарсан компани байгуулахад бэлэн байна. Оросын нутаг дэвсгэрт гурван орд газар эзэмшихэд хамтран ажиллахыг хятадын түншүүдэд санал болгосон гэж Росатом копманийн тэргүүн Сергей Кириенко уламжлав. Орос улс атомын цахилгаан станц захиалгаар барих, гадаадын эрчим хүчний компани худалдан авах зэргээр дэлхийн атомын эрчим хүчний зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байна. "Росатом" компани канадын "Ураниум-1" канадын томоохон компанийн хувьцааны 51 хувийг эзэмших хэлэлцээр хийж байна.