Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев түүхэнд анх удаа Москвад айлчилж байгаа Гонконгийн гүйцэтгэх захиргааны тэргүүн Дональд Цанг мягмар гаригт Кремльд хүлээж авна. Кремлийн хэвлэлийн албанаас энэ тухай уламжлав. "Уулзалтын үеэр санхүүгээс өгсүүлээд худалдаа, эрдэм шинжилгээ, соёлын солилцоо болон аялал жуулчлал хүртэл хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэх бодолтой байна" гэж Цанг хэллээ. "Оросын зах зээлд ажиллах сонирхолтой хүмүүс надтай хамт яваа. Тухайлбал хөрөнгө оруулалтын шинэ боломж хайж байгаа томоохон сангийн удирдлагууд байна. Орос улсад ийм боломж хангалттай байгаа гэж бодож байна" хэмээн Цанг тэмдэглэв. Орос, Гонконгийн худалдааны хэмжээ өнгөрсөн жил 1,5 тэрбум доллар байжээ. Шинжлэх ухаан, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах нэлээд ирээдүйтэй гэж тэр хэллээ. Хоёр орны хооронд визгүй зорчих горим үйлчилж эхэлснээр гонконгийн хоёр нисэх компани энэ зун Москвагийн чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ. "Бид нутагтаа соёлын том төв нээж байгаа, бусад улс тухайлбал  гайхалтай музей, баялаг урлагтай Орос улсын туршлагыг судлахыг хүсч байна" гэж гонконгийн удирдагч нэмж хэлэв.