Мэдээж хэрэг 2012 онд Орос улсын ерөнхийлөгч хэн болох вэ гэдэг асуудлыг В.Путин сонирхож байна, гэхдээ энэ тэгтэл нь давтаад байх асуудал биш. Улс орныхоо Алс дорнодоор эх орны үйлдвэрийн «Лада Калина» машиныг жолоодож явахдаа ерөнхий сайд «Коммерсант Ъ» сонинд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Аливаа шийдвэрийг гаргахдаа тухайн ажил хэргийн ашиг сонирхолыг урьтал болгохоос биш үүнийг хийснээр миний рейтинг яаж дээшлэх бол гэж бодох шаардлагагүй гэж В.Путин үзэж байна. Ийм учраас ард түмний дунд миний нэр хүнд хэр өсөж байна вэ гэдэгт анхаарал хандуулдаггүй. 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ? би юу? Медведев уу, эсвэл хоёулаа юу гэдгийг тэрээр огт бодоогүй байна. Цаг нь болохоор тэд хамтдаа энэ асуудлыг хэлэлцэх болно. Одоо ч, 2012 оны дараа ч улс орны удирдлага маш их ажиллах шаардлагатай гэдэг нь тодорхой. Одоогийн Орос улсын, улс төр, эдийн засгийн загвар шилжилтийн үеийнх гэж Путин үзэж байна. Энэ загварыг бүрэн төгөлдөржүүлэхэд улс төрийн шинэ зохицуулалт хэрэгтэй болно. Орос улсын одоо үйлчилж байгаа ардчилсан улс төрийн системийг байгуулахад асар их хүч, цаг хугацаа шаардлагатай гэж «Политка» сангийн ерөнхийлөгч Вячеслав Никонов үзэж байна: Орос улс 1991 оныг дуустал ардчилсан уламжлалгүй байсан гэдгийг сануулья! Хорьхон жилийн ардчилалын түүхтэй улсын хувьд Орос орон урагшаагаа том алхам хийгээд байна. Оросын шинэ төр улсыг байгуулахад хичнээн хугацаа хэрэгтэйг хэлэхэд хэцүү байна. Зарим хэсэгтээ хэд хэдэн үе шаардлагатай, зарим хэсэгтээ хоёр арван жил хэрэгтэй бол уу! Орос улсад хэний ч хуулбар биш, өөрийн гэсэн төр улсын загвар бий болно гэдэгт би итгэлтэй байна гэж тэр хэллээ. Оросын төр улсын шинэ загварын үндсэн зарчим нь иргэний нийгэм болон төр засгийн хоорондын харилцааны зохицол, засаглалын доторх харилцааны баланс оршино гэж В.Путин үзэж байна. Ер нь энэ санаа бол шинэ зүйл биш. Засаглалын түвшин бүр өөрийн гэсэн эрх мэдэлтэй, итгэлтэй удирдлагатай байлгахын төлөө төр засаг зорих ёстой. Энэ байдалд хүрэх ёстой гэж Улс төрийн шинжилгээний олон улсын хүрээлэнгийн захирал Евгений Минченко ярьж байна. Засаглалыг хуваах онол бол олон талтай. Засаглал ханаа ч  ажиллаж байх ёстой. Өнөөдөр Орос улсад засаглал ажиллахгүй байна. Орон нутгийн өөрийгөө удирдах ажилд гүйцэтгэх засаглал хяналт тавихыг оролдож байгаа нь харагдаж байна. Иргэний нийгэм болон хүн амын эсэргүүцэлд төр засаг анхаарал хандуулдаг болж байна. Энэ бүхэн ерөнхийлөгч Д.Медведевийн үед эхлээгүй юм. Тухайн үед В.Путин олон нийтийн эсэргүүцлийг харгалзан, Хятад руу тавих нефтийн хоолойн маршрутыг өөрчилж Байгал нуураас холдуулсан. Сүүлийн үед ард түмний эсэргүүцэл төр засгийн бодлогод нөлөөлөж байна. Жишээ нь тээврийн татварыг нэмэгдүүлэх тухай хуулийг өөрчилсөн, Химкиний ой модыг огтлох ажлыг зогсоосон гэх мэт...Сөрөг хүчний тухай асуудлыг хөндөж ярихдаа В.Путин эсэргүүцлийн жагсаал, өдөөн хатгалга л болохгүй байх ёстой гэлээ. Одоогийн засаглалын сөрөг хүчнүүд эрх зүйт улсын төлөө байгаа бол өөрсдөө одоо үйлчилж байгаа хууль эрх зүйгээ дагаж мөрдөх хэрэгтэй. Орчин цагын дэлхий ертөнцөд өөрийнхөө санаа бодлыг олон түмэнд хүргэхэд маш амар болжээ. Сэтгүүлчдийн урьж авчраад өөрийнхөө шүүмжлэлийг хэлчих, телевиз, радио, интернетийн тусламжтайгаар чамайг бүх хүн сонсох болно. Төр засаг буулт хийхэд бэлэн байна. Хамгийн гол нь өдөөн хатгах л хэрэггүй.