Хэрвээ дэлхийн эдийн засгийн хямралын давталт болбол оросын эдийн засаг найдвартай байж чадна. Ийм таамаглалыг, Эдийн засгийн хөгжлийн яамны орлогч сайд Андрей Клепач дэвшүүллээ. Ийм таамаг дэвшүүлэх хэд хэдэн шалтгаан байгаа гэж оросын тэргүүлэгч шинжээчид үзэж байна. Өнөөдөр оросын эдийн засгийг үнэлэхдээ, аж үйлдвэр хөгжсөн орнуудтай харьцуулж үзэх юм бол хангалттай харагдаж байгаа юм. Үндэсний стратегийн зөвлөлийн нэг дарга Иосиф Дискин ингэж ярьж байна: Өнөөдрийн өсөлтөнд хангалттай ирээдүй байна. Засгийн газар хуучин машиныг устгах хөтөлбөрийг үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа. Хөдөө аж ахуйн техникийг устгах хөтөлбөрийн хэлэлцэж байна. Энэ бол эдийн засгаа ташуурдах бодит алхам юм. Түүхий эдийн салбарт идэвхитэй хөрөнгө оруулах шинэ давалгаа үргэлжилж байна. 2009 оны эдийн засгийн уналт, идэвхитэй өсөлтөөр өөрчлөгдлөө. 2-р улиралд өсөлт 5 хувиас давсан байна. Аж үйлдвэрийн уналтыг даван тууллаа. Хямралаас өмнөх үеийн үйлдвэрлэлийн түвшинг сэргээх асуудал бол цаг хугацааны асуудал болоод байна. Хүн ам утга учиргүй зээл авахгүй, үйлдвэрийн газрууд бүтэлгүй төсөл хэрэгжүүлэхгүй байгаа учраас одоохондоо тайван байна гэж шинжээчид үзэж байна. Эдийн засаг сайжрахын хирээр хүмүүс дахиад зээл авч, хэрэглээний зээлийн хэмжээ өсөж хямралын өмнөх үедээ хүрнэ гэж банкууд үзэж байна. Оросын төв банкны бодлого сүүлийн үед нилээд өөрчлөгдлөө. Үндэсний валютын урсгал ханш, дэлхийн хэмжээний хямралын давталтыг зөөлрүүлнэ гэдэгт «Тройко Диалог» хөрөнгө оруулалтын компанийн ерөнхий эдийн засагч  Евгений Гавриленков итгэлтэй байна:2009 оны хямралын дараа мөнгөний бодлого нилээд өөрчлөгдсөн. Ханшны бодлого хатуу байсанд гол асуудал оршиж байсан. Одоо байдал өөрчлөгдлөө, ханш чөлөөтэй, урсгал болсон. Ханшны бүтэцэд ТБ бараг оролцохгүй байгаа. Даяарчлалын эдийн засгийн хямралын таамаг гадаад худалдааны байдлыг огцом өөрчлөнө гэж би үзэж байна. Рублийн сул ханш эх орны үйлдвэрлэгчидэд туслаж тэд сайн ашиг олно. Үүний дүнд ийм хямралын нөлөө үгүй болно. Ажилгүйдлийг багасгах ажлыг сэргээх талаар Орос улс олон улс орныг ардаа орхиод байна. Хямралын өмнө ажилгүйдэл 7 хувиас илүү байсан бол одоо энэ тооноос бага болоод байна. Франц улсын арван хүн тутмын нэг нь ажилгүй байна. АНУ-д ажилгүйдэл энэ тоонд ойртож байна. Оросын эдийн засаг ирэх жил 4-ээс дээш хувиар өснө гэж таамаглаж байна.