Оросын нэрт хүүхэлдэйн киноны зураач Леонид Шварцманыг насны ойг нь тохиолдуулан ерөнхий сайд В.Путин баяр хүргэлээ. Орос улсын ардын зураач 90 нас хүрч байна. Чебурашка, Гена матар, Бээлийн нохой, Цасан хатан хаан, Алтан гөрөөс зэрэг олон хүүхэлдэйн киноны баатруудыг Шварцман бүтээсэн билээ. Энэ хүүхэлдэйн кинонууд бол томчуудын ч дуртай кино бөгөөд аль хэдийнээ сонгодог хүүхэлдэйн кино болсон билээ гэж ерөнхий сайд баярын цахилгаан утсандаа онцлон тэмдэглэжээ.