Ган гачигт нэрвэгдсэн оросын бүс нутгууд зээлийг оролцуулаад 20-30 тэрбум рублийн улсын дэмжлэг авна.  Энэ жил оросын субьектуудыг дэмжихээр төлөвлөж байсан нөөцийн 25 тэрбум рублийг бас чиглүүлж байна гэж дэд ерөнхий сайд, сангийн яамны сайд Алексей Кудрин мэдэгдлээ. Мөнгөний ханшний уналт энэ жил 7,5%-иас давахгүй, ирэх жил 6-7% орчим байна гэж сайд таамаглаж байна. 2011 оны оросын эдийн засгийн өсөлт ДНБ-ий 3,4-4,2% байна гэж урьд нь Сангийн яам таамаглаж байсан юм.