Тайландын шоронд сууж байгаа оросын бизнесмен Виктор Бутын биеийн байдал сайн байна. Түүний өрөөний нөхцлийг сайжруулж сэнс тавьж өгсөн байна. Өдөрт хоёр удаа нэг цагаар салхинд гарахыг туунд зөвшөөрсөн гэж Тайландад суугаа Орос улсын элчин сайдын яамны төлөөлөгч мэдээлсэн байна. Зэвсгийн хууль бус наймаа хийсэн гэж буруутгаж байгаа оросын бизнесменийг, Вашингтоны гаргасан шинэ ялыг шүүх авч узтэл түүнийг АНУ-д шилжүүлэхгүй гэж Тайландын төр засаг мэдэгдлээ. Шинэ шүүх хурал 10-р сарын 4-нд болно. Бутыг АНУ-д шилжүүлж өгөх явдал бол хууль бус гэж Москва үзэж байна.