Москвагаас хойд зүгт орших Тверь мужийн Вышний Волочек хотын асрамжийн газрын байшинд түймэр гарч 9 хүн нас барж, хэд хэдэн хүн хэлмэгдлээ. Эндхийн  үйлчлүүлэгчдийн нэг нь өөрийгөө егүүтгэхээр шийдсэнтэй холбоотой байх гэсэн урьдчилсан таамаг байна. Тэр этгээд канистртай бензин авчирч биеэн дээрээ асгаж, асаасан байна. Тэр хүн  тэр дороо амь насаа алдсан бөгөөд 8 хэвтээ өвчтөнүүд угаартсан байна. Хоёр хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Энэ асрамжийн газар галын дохиололын орчин үеийн төхөөрөмжтэй байсан учир гал сөнөөгчид хурдан ирж галыг унтраажээ. 500 хүнийг хурдан шилжүүлсэн байна.