Иракын нийгмийн хүрээний объектыг сэлбэн шинэчлэхэд, АНУ тэрбум доллар салхинд хийсгэлээ. Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьдаг америкийн аудитын агентлагын эх сурвалжаас иш татаж Ассошиейтэд пресс ингэж бичсэн байна. Жишээ нь огт ажилладагүй хүүхдийн эмнэлэгт 165 сая, өнөө болтол ус нь гудамжаараа урсаж байгаа Фаллудже хотын ус цэвэрлэх системд 100 сая, Багдадаас хойш одоо хүртэл хоосон байгаа шоронд 40 саяыг тус тус булшилжээ. «Иракаас явахдаа АНУ хэдэн зуун дуусгаагүй, амьдралд хэрэгжүүлээгүй төслүүдийг орхиж байна» гэж Иракаас сурвалжлагч Ким Геймл мэдээллээ.