Нефтийн «Бритиш петролеум» аврага компанийн инженер цооногийн даралтын тестийн дүнг буруу тайлснаас болж Мексикийн буланд осол гарчээ. Энэ сүйрлийн талаар хийж байсан дотоод мөрдөлтийн дүнд ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Өрөмдлөгийн уусмал нь нефтиэс хүнд байдаг ба түүнийг далайн усаар сольсон байжээ. Энэ ус нь дэндүү хөнгөн байсан учраас цооногоос хоолойгоор дээшээ өгссөн дагавар хийг тогтоож чадаагүй байна. Энэ нь асар хүчтэй дэлбэрэлт  үүсгэсэн байна. Нефть их хэмжээгээр асгарсан явдал экологийн сүйрлийн үндсэн шалтгаан болсон юм. Гурван сарын дотор энэ булангийн усанд 4 сая баррель «хар алт» асгарсан юм.