Индонез улсын Суматра арал дээрх Синабун галт уул 1600 оноос хойш анх удаа дэлбэрч эхэллээ. Энэ галт уулын ойролцоох нутгаас 40 мянга гаруй хүнийг нүүлгээд байна гэж ИТАР-ТАСС уламжиллаа. Унтаж байсан галт уул ням гаригт гэнэт сэрж, халуун үнсээ1,5 километрийн өндөрт цацаж, тогоо нь халуун лаваар дүүрсэн байна. Багтраа өвчтэй байсан нутгийн хоёр иргэн нас барсан байна. Синбуна галт уулын орчныг төр засгаас аюултай бүс гэж зарлаад 6 километрийн радиуст хориотой бүс бий болголоо. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг олон нийтийн байгуулагын байшинд болон сүмд байрлуулаад байна.