Үндэсний эдийн засгийн хурдац удаан байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үзэж байна. «Эдийн засгийг сэргээх ажил удаан байна. Эдийн засаг хөгжиж байна гэхдээ шаардалгатай хурдаар хөгжихгүй байна» гэсэн түүний үгийг ИТАР-ТАСС уламжиллаа. Жижиг дунд бизнест зээлийн болон татварын хөнгөлөлт олгох замаар эдийн засгийн өсөлтийг хуулийн дагуу тогтворжуулах хэрэгтэй гэж Цагаан ордоны эзэн үзэж байна. «Бид, жижиг дунд бизнест зээл авахад нь хуулийн дагуу туслах ёстой» гэж Обама тэмдэглэлээ. Экологийн хувьд цэвэр эрчим хүч гаргаж авах ажлыг хөгжүүлэх хэрэгтэй гэж тэрээр урьдын адил шаардаж байна.