Байгал нуурын гүнд эрдэм шинжилгээний судалгаа хийсэн эх орны үйлдвэрийн гүний усны «Мир-1», «Мир-2»аппаратууд өнөөдөр ажлаа дууслаа гэж ИТАР-ТАСС уламжиллаа. Сүүлчийн шумбалтыг Байгалыг тойрсон төмөр замын эргийн ойролцоо хийж байна. 2009 онд тэнд, иргэний дайны үед живсэн вагон болон сумтай хайрцагнуудыг илэрүүлсэн байна. Тэнд Колчакын алт байж магадгүй. Цагааны адмиралын ухарч байсан цэрэг болон үнэ цэнэтэй бараа ачсан вагонууд тэнд сүйрч ачаа нь нуурт живсэн гэсэн домог яриа байдаг юм. Байгал нуур дахь гурав дах төгсгөлийн улиралын ажлын явцыг гол төлөв, дэлхийн хамгийн гүнзгий цэвэр устай нуурын ёроолы ай савыг судлах эрдэм шинжилгээний ажилд зориуллаа. Долдугаар сард Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж «Мир-1» аппаратаар Байгал нуурын ёроолд буусан юм. .