Орос улсын ерөнхий сайд В.Путин АНУ-тай харилцааг «дахин ачаалах» явдлын ирээдүйд итгэхийг хүсэж байна. Гэхдээ Европ дахь ПДХ хэлэлцээрийн явцад мэдэгдэхуйц алхамыг олж харахгүй байна. Путин даваа гаригт «Коммерсант» сонинд өгсөн ярилцлагадаа, Гүрж улсыг дахин зэвсэглэж байгаа явдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийллээ. Хэрвээ хоёр жилийн өмнө гүржийн армийг хэт зэвсэглээгүй байсан бол тэр түрэмгийлэл болохгүй, тийм их цус урсахгүй байсан гэж тэр хэллээ. Америкчуудад энэ тухай манай европын нөхдүүд хүртэл тухайн үед нь хэлж байсан гэж тэр тэмдэглэлээ. Тэгэхэд бүгд л дуугүй байцгаасан. Тэгээд юугаар төгссөн билээ. Дайнд хүргэсэн. Саакашвилигийн дэглэмийг одоо дахиад л зэвсэглэх  ажлаа үргэлжлүүлсээр байна гэж Путин тэмдэглэлээ.