Тус улсын баруун нутагт ням гаригт хулгайлагдсан оросын хоёр нисгэгчийг Суданы ЗХ-ний отрядууд эрж хайж байна. Эрж хайх  ажилд өмнөд Дарфур мужийн цагдаагынхан оролцож байна гэж тус мужийн амбан захирагч болон армийн командлалын төлөөлөгчид мэдэгдсэн гэж ИТАР-ТАСС уламжиллаа. Энэ мужийн засаг захиргааны төв Ньела хотод оросуудыг хорьж байгаа байх гэж үзэж байна. Суданы «Бадр эйрлайнс» нисэх онгоцны компанид гэрээгээр ажиллаж байсан оросын нисэгчдыг өчигдөр орой энэ хотод хулгайлсан юм. Нүдээр харсан хүмүүсийн ярьж байгаагаар хулгайчид нисэгчдийг «Тойото Лэнд Крузер» жипэнд суулгаад авч явсан байна.