Эрхэм сонсогчд оо! Та бухэн ОДХ радио сонсож байна. Агуу их эх орны дайны ялалтын 65 жилийн ой, Монгол, Оросын найрамдалын сарын ажлын 50 жилийн ойд зориулсан манай радиогийн асуулт хариултын уралдаанд түрүүлсэн Чимидын Дорж, манай сурвалжлагчтай ярилцахдаа, «Би ямарч байсан түрүүллээ, би хязгааргүй баяртай байна» гэж баяртайгаар өгүүлсэн юм. ОДХ радио, Монгол анд нөхдийн нийгэмлэг, Монгол-Орос найрамдлын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан уралдааны шүүхчид саяхан дүнгээ гаргаж, Дархан хотын оршин суугч, сул цалинтан Чимидийн Доржийг ялагчаар санал нэгтэй тодорууллаа.Манай ялагч амьдардаг Дархан хот руу ярихад тийм ч хүндрэлтэй биш байлаа. Хүндэт Дорж гуай утсаа өөрөө авч, ОДХ радиогийн сурвалжлагчийн асуултанд цоглог сайхан дуугаар хариулж байсан юм. Ямархуу яриа болсныг одоо та бүхэн сонс доо! Сайн байна уу? Дорж гуай! Та өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ тухай ярьж өгнө үү? Тэтгэвэрт гарахынхаа өмнө та ямар ажил хийж байсан бэ?Агуу их ялалтын ойд зориулсан асуулт хариултын уралдаанд та яагаад оролцох болсон бэ? Ямар асуултууд сонирхолтой санагдсан бэ? Ямар асуултанд хариулахад хэцүү байсан бэ? Манай уралдаанд түрүүлсэн явдалд, Эрхэм Дорж гуай танд дахин баяр хүргье! Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Эрхэм сонсогчдоо! Агуу их эх орны дайны ялалтын 65 жилийн ой болон Монгол, Оросын найрамдалын сарын ажлын 50 жилийн ойд зориулсан манай радиогийн асуулт хариултын уралдаанд түрүүлсэн, Дархан хотын оршин суугч, Эрхэм хүндэт Чимидын Дорж, манай сурвалжлагч хоёрын хооронд ийм л нэг яриа өрнөсөн билээ.