Тайландын даваж заалдах шүүх АНУ-д хүлээлгэж өгөх шийдвэр гаргасан, оросын хувиараа үйлдвэр эрхлэгч Виктор Бут, хууль бусаар зэвсгийн наймаа хийсэн гэсэн гэм бурууг хулээн зөвшөөрөхгуй байна. Баасан гаригт бизнесмений эхнэр түүний байр суурийг хэвлэлийнхэнд уншиж танилцууллаа. Тус улсын хууль тогтоомжид огт тохирохгүй шийдвэр гаргасан Тайландын даваж заалдах шүүхийн шийдвэрийг увайгүй шийдвэр гэж Бут нэрэллээ. Түүний гэмт хэргийн хавтаст хэрэгт бүртгэсэн, үйлдсэн гэх гэмт хэргүүд хоорондоо зөрчилдөж байна. Оросын иргэнийг 2008 оны хавар, америкийн засаг захиргааны хүсэлтээр, алан хядах ажиллагааг дэмждэг гэж буруутгаж баривчилсан юм. Сарын дараа тайландын прокурорын газар, яллах үндэслэл байхгүй учир эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэж тогтоожээ. Жилийн дараа эрүүгийн шүүх Бутыг АНУ-д шилжүүлж өгөхөөс татгалзсан байна. Тэгтэл даван заалдах шүүх өнгөрсөн долоо хоногт, шилжүүлэн өгөх тухай америкийн талын хүсэлтийг биелүүлэх боломжтой гэж үзсэн байна. Энэ будлианы ард хэн байна вэ? Америкийн дарамт гэж хэлэх үндэслэл байна. Даван заалдах шүүхийн шийдвэр гарахын өмнөхөн америкийн конгрессийн бүлэг гишүүд илгээсэн нээлттэй захидалдаа, Бутыг суллахгүй байхыг зөвлөөд, хэрэв суллавал АНУ, Тайландын хоорондох харилцаанд хүндрэл үүсэж магадгүй гэж сүрдүүлсэн байна. Яг энэ үеэр АНУ-ын хууль зүйн яам өөрийн зүгээс, оросын иргэнийг шилжүүлэн өгөх тухай ээлжит шаардлагаа явуулсан байна. Үйл явдлын ийм өрнөлийн дараа шийдвэр өөрөөр гарах аргагүй байхаа. Америкийн тал, Виктор Бутын гэм бурууг баталсан баримтыг тайландын талд одоо болтол өгөөгүй билээ. Энэ бол тохиолдлын хэрэг биш гэж АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал Павел Золотарев үзэж байна: Хэн буруутай, хэн буруугүйг тодорхойлдог бүх дэлхийн цорын ганц цагдаа, харгис цагдаа гэдэг үүднээс дэлхий дахинд ханддаг дадал болсон зангаа АНУ энэ удаа бас л харуулж байна. Ямарч улс орнууд өөрийн хилтэй байдаг, өөрийн хууль тогтоомж байдаг, цаашилбал олон улсын хууль эрх зүй байдгийг энэ улс үл тоомсорлодог юм. Тэд өөрсдийн хийсэн дүгнэлтэн дээр үндэслэж, ямарч баталгаа, олон улсын эрх зүй, хэм хэмжээ, үндэсний эрх ашгийг үл тоомсорлож үйл ажиллагаагаа явуулж байсан олон жишээг бид эргэн санах ёстой. Виктор Бутад тохох санаатай байгаа ял ч гэсэн тэдний энэ үйл ажиллагааны үргэлжлэл юм. Түүнд тохох санаатай байгаа ял бол америкийн тусгай албаныхны санаанаасаа зохиосон зүйл гэж бизнесмен үзэж байна. Далайн чанадад намайг, «Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчин» гэгч босогчдын бүлэгт зенит, пуужингийн авсаархан цогцолборыг худалдах санаатай байсан гэдэг ял оноох бодолтой байгаа гэдгийг тэр санууллаа. Тийм бодол надад хэзээч байгаагүй, би АНУ-д ч, Колумбид ч очиж байгаагүй бөгөөд колумбийн босогчдын төлөөлөгчидтэй уулзаж байгаагүй гэж хэллээ. Америкийн засаг захиргаа, түүнийг зэвсгийн наймаа хийсэн гэж буруутгаж байгааг Бут эсэргүүцэж байна. Өнгөрсөн зууны 90-ээд он болон энэ зууны эхээр тэр олон улсын ачаа тээвэрлэлтийн хууль ёсны бизнестэй байсан юм. Яг тэр үед АНУ, Бутын томоохон үйлчлүүлэгч нь байсан гэж вашингтоны Олон улсын стратег үнэлгээний төвийн шинжээч Дуглас Фара батлаж байна. Тухайлбал, Ирак руу халдан довтлох үед тийм байсан. Бутад хандаж байгаа америкийн өндөр «халамжийн» ундсийг эндээс хайсан нь дээр байх аа!