Оросын нийгэм тэдний саналыг харгалзан үзэхийг төр засгаас шаардаж байна. Химкиний ойг хамгаалагчид болон түшмэдүүдийн хооронд болсон зөрчилдөөн үүний нэг жишээ боллоо. Москва орчмын Химки хотын оршин суугчид, экологчид, хууль хамгаалагчид хэдэн сарын турш ойн бүсийн модыг огтлуулахгүйн төлөө тэмцсэн юм. «Москва-Санкт-Петербург» хооронд хурдны авто замын хэсгийг энэ ой дундуур тавихаар төлөвлөсөн учраас модыг их хэмжээгээр огтлож эхэлсэн юм. Нутгийн оршин суугчид эсэргүүцлээ, суулт хийх, жагсаал цуглаан хийх зэргээр илэрхийлэж цагдаагынхантай мөргөлдөж, шүүх хуралд хүртэл оролцжээ. Олон нийтий дуу хоолойг «Нэгдсэн Орос улс» эрх баригч намынхан л сонссон байна. Нэгдсэн оросынхон, ерөнхийлөгч Дмитрий Медведевт хандаж зам байгуулах ажлыг зогсоохыг хүссэн юм. Энэ хурданы зам Москвад маш хэрэгтэй гэдгийг бүх хүн ойлгож байна. Эдийн засаг экологгүйгээр оршин тогтнож чадахгүй гэдэг ойлголт одоо л ой тойнд нь орж байх шиг байна. Орос улсын ерөнхийлөгч ойн мод огтлох ажлыг шууд зогсоолоо. Москва-Санкт-Петербург хооронд тавих замын өөр дүйцүүлсэн вариант олж олон нийтийн санал хүсэлтийг дахин сонсох шийдвэр гаргажээ. Д.Медведев өөрийн видео блогтоо энэ тухай мэдэгдсэн байна. Химкинийн ой модтой холбоотой олон санал сүүлийн үед надад ирсэн. Хүмүүс, олон намын төлөөлөгчид тэр дундаа эрх баригч «Нэгдсэн Орос улс» намаас эхлээд сөрөг нам, олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид, янз бүрийн шинжээчдийн бүлгээс энэ шийдвэрт нэмэлт судалгаа шинжилгээ шаардлагатай гэж үзэж байна. Ийм их хэмжээний санал ирсэн учраас би, энэ авто замыг барих тухай гаргасан засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зогсоохыг даалгасан юм гэлээ. Тэдний дуу хоолойг сонссон явдалд экологчид болон хууль хамгаадлагчид үнэхээр баярлаж байгаагаа нуухгүй байна гэж «Онгон байгал» сангын экологын бодлогын хөтөлбөрийн удирдагч Алексей Книжников ярьж байна. Манай оронд нийгмийн санал бодлыг сонсдог болж байх шиг байна. Манай улсын тэргүүлэгч улс төрийн хүчин, энэ аймшигтай нөхцөл байдлын аюулыг мэдэрч, энэ төслийг зогсоох хэрэгтэй гэсэн экологчдын байр суурийг дэмжиж зөв шийдвэр гаргалаа гэлээ. Харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдвэрийг одоо олно гэдэгт эргэлзэх зүйл алга! Оросын тэргүүлэх намын саналыг москвагийн засгийн газар ч шууд өлгөж авлаа. Хурдны замын маршрутыг өөрчилөхөд бэлэн байна гэж тэд мэдэгдлээ. Энэ бол иргэнийн нийгмийн идэвхитнүүдийн байгуулсан анхны ялалт биш ээ! Сочи хотод байгуулах олимпын барилга байгууламжуудын анхны төслийг экологчид болон нийгмийн идэвхитнүүд өөрчилж чадсан юм. Олон нийт хүчтэй эсэргүүцсний хүчинд, дэлхийд хосгүй Байгал нуурын эргээр тавих ёстой байсан нефрийн хоолойн чиглэлийг өөрчилсөн. Үүний дүнд нефтийн хоолойг 400 километрээр холдуулсан юм. «Хойд урсгал» аврага хийн хоолойн төслийг экологчдийн хатуу шаардлагын дор боловсруулж байна. Одоо Химкиний ой мод аврагдлаа. Хамгийн гол нь төр засгийн бүтэцүүд иргэний нийгмийн дуу хоолойг сонсдог болж байгаа нь баярлууштай гэж Химкиний ой модыг хамгаалах хөдөлгөөний удирдагч Евгения Чирикова манай радиод өгсөн ярилцлагадаа хэллээ: Энэ бол бүрэн дүүрэн ялалт биш гэж би үзэж байна. Гэхдээ энэ бол сайн үйлсийн билиг тэмдэг. Маш их зүтгэл гаргаж ийм мэдэгдэл хийсэн «Нэгдсэн Орос улс» намынханд талархаж байна. Хэрвээ энэ ой хамгаалалтын бүсийг бид устгасан бол хойч үеийнхэн биднийг өршөөхгүй байсан гэж тэр хэллээ. Хууль хамгаалагчдын саналаар бол иймэрхүү маягын шийдвэрийг манай орны удирдлагын түвшинд гаргаж байгаа нь харамсалтай байна. Ийм учраас л орон нутийн засаглалын төлөөлөгчид олон нийтийн дуу хоолойг сонсохыг хүсэхгүй байсан юм. Иргэний нийгмийн идэвхитнүүдийн ялалт, түшмэдүүдэд зөв дүгнэлт гаргахад тус болж магадгүй.