Москвад бямба гаригт Кремлийн Спасскийн цамхаг дээр Аврагч бурханы, хаалган дээрх хөргийг нээх ёслол боллоо. Бороотой байсан ч гэсэн мянга гаруй сүсэгтнүүд оролцлоо. Бүх оросын болон москвагийн тэргүүн  хамба Кирилл бурханы хөргийг аравнайллаа. Ёслолын ажиллагаанд оролцсон Орос улсын төрийн тэргүүн Д.Медведевийн хэлснээр энэ бурханы хөрөг оросын ард түмнийг хамгаалах нэмэлт хамгаалалт болно. Москвагийн цагаар 15 цаг болж кремлийн цагны цохилтон дор төрийн тэргүүн болон тэргүүн хамба Спасскын цамхагын хаалгаар гарч ирлээ. Тэргүүн хамба Кирилл залбирал үйлдсний дараа түүнийг бурханы хөргөнд  ойртуулан тусгайлан зассан цагаан  цэцгэн индэр дээр гарлаа. Оросын үнэн алдартны шашны тэргүүн хөргийг аравнайлаж сүсэгтнүүдийг адислалаа. Бурханы хөргийг аравнайлсны дараа ерөнхийлөгч Д.Медведев үг хэлж бурханы хөргийг хадаглаж, сэргээсэн хүн бүхэнд талархал илэрхийллээ. Бурханы гэгээн хөргийг аравнайлж шудрага ёсыг сэргээсний дараа энд цугларсан болон мөргөж байгаа, эх орны хайрлаж байгаа хэн бүхэнд нэмэлт хамгаалалт болно гэдэгт би итгэлтэй байна. Одоо улаан талбайд ирсэн хэн боловч улаөн таван хошуутай, алдартай кремлийн цагтай цамхагийн хаалган дээр Христ бурханы дүр төрхийг харах болно. Бараг 80 жил энэ шашны түүхэн бүтээл хүний нүднээс далд байлаа. Энэ бурханы хөргийг алдагдсан гэж үзэж байсан юм. Түүний дахин төрөлт орчин цагын Орос улсын хувьд тэмдэглэлт үйл явдал юм. Энэ жилийн 5-р сард Спасскийн цамхагын хаалганы дээд талаас энэ хөргийг олсон явдал жинхэнэ шуугиантай явдал болсон билээ. Учир нь 1930-аад онд энэ хөргийг далдалж битүүлсэн байжээ. Шашингүй үзлийг номлож байсан зөвлөлт засаг Кремлийн гол хаалгаар орж гарч байгаа бухэн бурханы хөргөнд мөргөж байхыг тэвчиж чадахгүй байлаа. Энэ зургийг үгүй хийх тушаал өгсөн байна. Энэ даалгаварыг сэргээн засварлагчид биелүүлсэн байна. Гэхдээ устгасангүй, хойч үеийнхэндээ хадгалаж үлдээхийн тулд түүнийг зүгээр л хаасан байна. Энэ хавар цамхагын хаалганы дээрх хөндий цүнхэлийг засварлах үеэр энэ нууцыг задлажээ. Хөргөн дээр наалдсан маш жижиг хэсгүүдийг арилгаж, зурагны үгүй болсон хэсгийг зураачид микроскопын нарийвчлалтайгаар сэргээж алтан будгыг түрхсэн байна. Ингээд бурханы хөрөг анхны хэлбэртээ орсон байна. Энэ зурган дээр Христос бурхан гартаа Евангелий барьсан бөгөөд хөлд нь оросын хоёр гэгээн Сергий Радонежский болон Варлаам Хутынский нар сөгджээ. Спассскийн цамхаг дээрх энэ зургыг 17-р зууны дунд үед, Москваг тахалаас аварсан бурхан багшид зориулж Алексей Михайлович хааны зарилгаар зурсан билээ. Хот руу гарсан гол хаалган дээр бурханы хөрөг байрлуулах уламжлал Орос улсад эрт дээр үеэс тогтсон билээ. Энэ хөргийг алдах нь муу ёрын шинж хэрэв олж авбал сайны шинж гэж үздэг байжээ. Өнөө үед энэ хөргийг олсон нь үнэхээр гайхамшигтай. Энэ шүтээнийг аварч чадсан чадварлаг, оюунлаг мэргэжлийн хүмүүсийн хүч хөдөлмөрөөр энэ гайхамшгийг бий болгож чадлаа.