Сингапурт болсон залуучуудын Олимпын наадмаас оросын шигшээ баг Москвад буцаж ирлээ. Нийслэлийн «Домодедово» нисэх онгоцны буудал дээр залуу тамирчдыг төрөл төрөгсөд, анд нөхөд, хөгжөөн дэмжигчид нь угтаж авлаа. Тэд цэцгийн баглаанд умбалаа. Ийм их анхаарал халамжинд дасаагүй залуучууд маань жаахан ичингүйрч байсан боловч аз жаргалтай байлаа. Залуучуудын анхны Олимпт манай багынхан гайхамшигтай оролцлоо. Тэд эх орондоо 49 цогц медиали авчирсанаас 20 алт, 17 мөнгө, 12 хүрэл медаль байлаа. Үүний үр дүнд оросын шигшээ баг, багын нийт дүнгээр 2-р байрт орсон юм. Хятадын баг 54 медальтайгаар 1-р байр эзэлсэн байна. 35 медальтай Украины баг 3-р байрт оржээ. Сингапурт дэлхийн олон орны 3600 залуу тамирчид 12 өдрийн турш уралдсан билээ. Спортын тайлбарлагч Григорий Твалтвадзе, оросын хөвгүүд, охидын амжилтыг ингэж үнэлэж байна: Залуучуудын анхны Олимпын наадамд оролцссон манай шигшээ багийн амжилтыг би маш сайн гэж унэлэж байна. Уралдаан тэмцээний бүх төрөлд манай тамирчид өнөөх л хятадын тамирчид, манай уламжлалт өрсөлдөгчид америкчууд, германчууд, ер нь спорт өндөр хөгжсөн улсуудын тамирчидтай маш сайн өрсөлдсөн. Намайг баярлуулсан нэг гол бодитой тал бол манай залуу тамирчид хүүхэд зан огтхон ч гаргаагүй явдал юм гэлээ. Сингапурт олон шинэ нээлт боллоо. Тэднээс хамгийн тод нь гимнастикчин Виктория Комова байлаа. Тэрээр нэг өдрийн дотор 3 алт, 1 хүрэл, дөрвөн медаль хүртэж тус наадмын үнэмлэхүй аврага болсон юм. Виктория олон төрөлтөд хол тасарч, хятадын тамирчнаас 3 баллаар илүү байлаа. Бөхөд Алдар Бальжинимаев, Азаматби Пшнатлов, Руслан Аджигов, уран сайханы гимнастикт Александра Меркулова нар ялалт байгууллаа. Туялзуур жадчин Яна Егорян, хөнгөн атлетикчин Марина Кучина, Екатерина Блескина, Наталья Тронева, хүнд атлетикч Артем Окулов, усанд сэлэгч Андрей Ушаков болон бусад олон тамирчид өөрсдийн нөөц бололцоог дайчлан гялалзсан амжилт үзүүллээ. Манай усанд сэлэгчид хатан хааны уралдаанд дээд шагнал хүртсэн байна. Уран сайхны гимнастикчид Ксения Дудкина, Ольга Ильина, Каролина Севостьянова, Алина Макаренко нар багийн олон төрөлтөд дээд шагналыг хүртсэн байна. Тэд хэрхэн ялалтанд хүрсэн тухайгаа Каролина Севостьянова болон түүний найз охин ингэж ярьж байна: Бүхнээс их хөдөлмөрлөсөн. Бид маш удаан жил цуг байгаа юм шиг санагдаж байна. Бид үнэхээр их хичээсэн. Хөтөлбөр л хамгийн хэцүү нь байсан. Хамгийн гол нь дасгалаа маш цэвэр хийх ёстой байсан. Бид энэ мөчийг бүтэн хагас жил хүлээсэн. Одоо гарах боллоо, гараад бүхнийг хийсэн. Мэдээж сандарсан, их сандарсан гэхдээ чадлынхаа хирээр л хийсэн гэлээ. Алтан медалийн тоогоор авч үзэх юм бол үнэхээр гайхамшигтай. Гимнасткчид техник талаасаа ч жүжиглэлт талаасаа ч гайхамшигтай байсан. Сингапурт болсон залуучуудын Олимпын наадамд оролцсон манай тамирчдын амжилт бүхэлдээ өөдрөг сэтгэл өөрийн эрхгүй төрүүлж байна. Оросын тамирчдын халааг авах авьяаслаг хойч үе өсөн торниж байна.