ОХУ-д орчин үеийн сансарын буудал шаардлагатай байна. Энэ буудлыг хамгийн орчин үеийн техник технологоор барих бөгөөд манай улсын ориглуун төслүүдийн нэг болох ёстой! Амар мужид барих ёстой «Восточный» нэртэй сансарын буудлыг ерөнхий сайд В.Путин ингэж тодорхойллоо. ЗХУ задарсанаас хойш устаж үгүй болсон их эзэнт улсын гол сансарын буудал, Казахстаны нутагт үлдсэн. В.Путины хэлснээр сансарын Байконур буудал бидний найрамдалт улсад үлдсэн гэхдээ л өөр улсын нутаг дэвсгэр дээр үлдсэн билээ. Мэдээж хэрэг Казахстан болон францийн түншүүдтэй хамтын ажиллагаа үргэлжлэх болно. ОХУ, пуужин хөөргөх өөрийн шинэ талбартай болох шаардлагатай байна. Сансарын жуулчлал, энхийн болон цэргийн зориулалттай пуужин зөөгч, холбооны хиймэл дагуул хөөргөх, улам хөгжиж байгаа сансарын үйлчилгээ эцсийн эцэст улс орны янз бүрийн салбарын хөгжил зэрэг нь үүнийг шаардаж байна. Ойрын хэдэн жил энэ чиглэлийн үндсэн төсөл нь Амар мужид барих сансарын аппарат хөөргөх цогцолбор станцыг барих ажилд чиглэгдэнэ. Энд сансарын буудал барих ажил зөвхөн гео стратегийн болон эдийн засгийн зорилгыг биелүүлээд зогсохгүй нийгмийн асуудлыг шийднэ гэж В.Путин үзэж байна: Энд аль ч талаас нь авч үзсэн орчин үеийн, тохилог цоо шинэ хот босгох ёстой. Энэ хотод тохилог байшин, байр, шинэ эмнэлэг поликлиник, сургууль, хүүхдийн цэцэрлэг, спортын барилга байгууламжууд байх ёстой. Мэдээж маш том хэмжээний, сонирхолтой ажил биднийг хүлээж байна. Манай мэргэжилтнүүд түүнийг чанартай, хугацаанд нь барина гэдэгт найдаж байна. Энд сансарын буудал барих явдал Алс Дорнодын хөгжилд доривтой түлхэц өгнө. «Восточный» буудлыг барих явдал, алс дорнодын шинэ эдийн засгийн хэмжүүрийг тоолож эхлэх цэг болж мэднэ. Мэдээж хэрэг энэ цогцолборын эргэн тойронд, эдийн засгийн «цусны эргэлтийн систем» гэж олонтоо нэрлэдэг дэд бүтэц идэвхитэй хөгжих болно. «Восточный» сансарын буудлыг барих явдал, 1-рт Орос улсын оюуны болон аж үйлдвэрийн потенциалийг хөгжүүлэхэд уриалан дуудсан өндөр технологийн төсөл, 2-рт сансарын гүрэн улс гэсэн түүний өндөр статусыг илэрхийлэх болно. Олон мянган хүнд, өөрийгөө дээд зэрэглэлийн байнгын хэрэгцээтэй мэргэжилтэн гэдгийг харуулах боломж олгоод зогсохгүй бүтээлч болон техникийн зорилгоо амьдралд хэрэгжүүлэх боломж олгоно гэдэгт ерөнхий сайд итгэлтэй байна. Өнөөдөр гэхэд Амар мужид энэ төслийг хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө бэлэн байна. Ингээд жилийн дараа сансарын буудлын зохион байгуулалт, удирдлагын бүтэц бүрэлдэн тогтоно. 2015 он гэхэд барилгачид, 800 сая америк долларын өртөг бүхий эхний хөөргөгч цогцолборыг хүлээлгэж өгөх ёстой. Ингээд 2-3 жилийн дараа хоёрдахь ээлжийг ашиглалтанд өгнө. 2020 он гэхэд Амар мужийн сансарын буудлаас анхны жолоодлогот сансарын хөлгийг хөөргөх болно. Роскосмос компанийн тэргүүн Анотолий Перминовын хэлснээр, энэ сансарын буудал супер технологийн түвшинд байх ба талбайн хэмжээгээр Байконураас 10 дахин, Плесецкаас 3 дахин бага байх юм. Орос улсад шинэ сансарын буудал барих шийдвэр гаргасан нь үнэхээр цаг үеэ олсон юм. Учир нь энэ салбар бидний нүдэн дээр эрч хүчээ авч байна. 2010 оны 11-р сар хүртэл, 3-н сансарын буудлаас 10 гаруй пуужин хөөргөхөөр төлөвлөөд байна. Нэг өдөрт гэхэд 2 пуужин хөөргөх хэрэгтэй болоод байна.