Чеченийн Курчалоевын районы Центорой суурингийн орчимд болсон буудалцааны үеэр 12 дайнчийг устгалаа. Энэ буудалцааны үеэр шархадсан хоёр цэрэг амь үрэгдсэн байна. Энэ ажиллагааг өөрийн биеэр удирдсан тус улсын тэргүүн Рамзан Кадыровын хэлснээр дээрэмчдийн бүлгийн үлдсэн дайнчдыг хайж газар нутгийг самнаж байна. Миний төрсөн сууринд дээрэмчид шургалахыг оролдсон гэж Чеченийн ерөнхийлөгч хэлсэн байна. «Одоо байдал тогтвортой, хяналтанд байна» гэж Кадыров тэмдэглэлээ.