Лаптевын тэнгист осолдож, амь үрэгдсэн «Алексей Кулаковский» чиргүүл онгоцны багынхны дурсгалд зориулж Якутад 8-р сраын 31-нд гашуудлын өдөр зарлана. Тус улсын тэргүүн зохих зарлигт гарын үсэг зурсан байна. Осолын дохио өгсөн хөлөг онгоцонд туслахаар хөвсөн чиргүүл онгоц баасан гаригийн шөнө якутын Тикси боомтоос 20 милийн зайд живсэн юм. Чиргүүл онгоцон дээр 14 далайчин байжээ.  Гурван хүнийг түүний дотор хөлгийн ахмадыг аварсан байна. Таван хүний цогцсыг Тиксид авчирчээ. Багийн бусад гишүүдийг эрж хайсаар байна. Чиргүүл онгоц осолдсон байдалд эрүүгийн хэрэг үүсгээд байна.