Хятадын хил хүртлэх нефтийн хоолойн оросын хэсгийг ерөнхий сайд  В.Путин нээлээ. Энэ салаа нь «Зүүн Сибирь-Номхон далай» гол хоолойгоос салбарлаж байгаа бөгөөд Амар мужийн Сковородино сууринг хятадын Дацин хоттой холбож байгаа юм. Орос улсын хувьд энэ төсөл маш чухал учир нь стратегийн түүхий эдийг гадаадын түншүүдэд нийлүүлэх ажлыг олон чиглэлтэй болгох боломжийг олгож байна гэж Путин мэдэгдлээ. Өнөөг хүртэл гол нийлүүлэлт Европ руу хандаж байсан ба АНД орнуудад бага хэмжээгээр нийлүүлдэг байсан юм. Энэ салааг нээснээрээ Орос улс, тус бүс нутагт жилд 30 сая тонн нефть, өргөжүүлсэн тохиолдолд 50 сая тонныг нийлүүлнэ гэж ерөнхий сайд хэллээ. Энэ төсөл Хятад улсад ч маш чухал учир нь тус улсад эрчим хүчний балансыг тогтворжуулахад туслана гэж тэр үзэж байна. Энэ нефтийн хоолойг барихад хятадын тал оросын компаниудад 25 тэрбум долларын зээл олгожээ. Өөрийн зүгээс Орос улс, БНХАУ-д 20 жилийн турш жилд 15 сая тонн нефть нийлүүлэх үүрэг хүлээсэн байна. Нийлүүлэлт ирэх оны 1-р сарын 1-нээс эхлэх ёстой.