Интернетийг эрчимтэй, үргэлжлүүлэн ашиглавал хүний тархины ажиллагаа өөрчлөгдөнө. Интернетээр олон цагаар аялдаг хүмүүс системтэй, гүнзгий сэтгэх чадвараа алддаг гэж америкийн сэтгэл зүйчид дүгнэж байна. Мэдрэлийн өвчний мэс засалчид үүнийг тойруугаар баталж байна. Интернетэд ажиллахад богино хугацааны ой санамжийн хэсэг, хурдан шийдвэр гаргах төв хэсэг болох тархины хоёр хэсэг хурдан хөгждөг болохыг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ. Үүний зэрэгцээ тархины тулгуур асуудлыг шийдэж, дүн шинжилгээ хийх төв хэсэг мууддаг байна. Дэлхийн технологийн томоохон компани Интернет болон хүний бүтээлч чадварын хамаарлын асуудлыг дорвитой анхаардаг. Тухайлбал америкийн нисэх онгоц бүтээх "Боинг" компани залуу инженерүүдтэй ажилладаг шинжээчдийн тусгай бүлэг байгуулжээ. Тэд компанийн ажилтнуудын интернетэд ажиллах, мөн сүлжээнээс гадна жинхэнэ цаасан ном унших цагийг тэнцвэржүүлж, оюуны төлөв байдлыг дэмжих үүрэгтэй юм. Интернетэд олон цагаар аялдаг хүмүүс дав дув хийсэн, оюуны бүтээлийг тэвдэлгүй, гүн гүнзгий хийх чадвараа алддаг байна. Энэ дүгнэлтийг олон судалгаагаар дахин батлах хэрэгтэй. Харин Интернет эрчимтэй хөгжинө гэх таамгийг батлах шаардлагагүй. Байдал ийнхүү өрнөх магадлалтай гэж интернетийн шинжээчид үзэж байна. Үндсэндээ хөгжиж байгаа оронд интернет хэрэглэгчдийн тоо ойрын 15 жил өснө гэдэгт тэд итгэлтэй байна. Шинжээчид боломжтой дөрвөн хувилбар боловсруулжээ. Нэгдүгээрт интернетийн хил хязгаар гэж үгүй болно. Тэгэхлээр дэлхийн хэрэглэгчид 15 жилийн дараа гар утас, зөөврийн компьютер зэрэг дурын хүртээмжтэй хэрэгслээс интернетэд орох боломжтой. Үүний зэрэгцээ Интернет үйлчилгээ үзүүлэх төв болно. Хоёрдугаарт интернет аюултай сүлжээ болон хувирна. Учир нь кибр халдлага нэмэгдэж байна. "Дэлхийн аалзны торонд" хямд бус ижил төстэй өөр аюулгүй хувилбар бий болж магадгүй. Хэд хэдэн орны эдийн засгийн тогтворгүй байдлаас интернет тархах хурд буурах гурав дахь хувилбар байна. Сүүлчийн хувилбараар интернет улам өргөжиж, техник мэдээллийг багтааж хүчрэхгүй. Шинжээчид судалгаандаа интернет хөгжихөд нөлөөлөх олон хүчин зүйлийг харгалзсан байна. Тухайлбал Интернетийг зохицуулах хуулийн санаачилга, дэд бүтцэд хөрөнгө оруулах зэргийг харгалзжээ. Энэ хувилбарын аль нь ч амьдралд хэрэгжихгүй байж магадгүй. Интернетийг урьдчилан хэлэх аргагүй гэж мэдээллийн нийгмийн хөгжлийн Хүрээлэнгийн захирлуудын зөвлөлийн тэргүүн Юрий Хохлов ярьж байна.  Ямар нэг хувилбар хэрэгжинэ. Би янз бүрийн хувилбараас янз бүрийн хэд хэдэн бүрэлдэхүүнийг сонгоод, эдгээрийг Интернэт хөгжих өөр нэг чиглэлд нэгтгэх байсан. Интернет хөгжих нь гарцаагүй. Өнөөдөр дэлхийг хамарсан шинжтэй байгаа, мэдээллийн нийгмийн амин чухал дэд бүтэц болохыг бид мөн харгалзах учиртай. Харин 15 жилийн дараа бүгдэд таатай, хаа сайгүй интернет байх гайхалтай ирээдүй цогцлуулна гэж бодох хэрэггүй. Эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал үүний тогтоон барих хүчин зүйл байна.  Сүүлчийн нөхцөл байдал Дэлхийн сүлжээг хөгжүүлэхэд нөлөөлөх үндсэн хүчин зүйл байна.