Томоохон хэмжээний осолд хариу арга хэмжээ авах олон улсын нэгдсэн бүлэг байгуулах Орос улсын санаачилгыг Франц, Герман, Швейцари, Итали, Украин улс дэмжлээ. ОХУ-ын Онц байдлын сайд Сергей Шойгу энэ тухай мэдэгдэв. Еврогийн бүст Онц байдлын яам байгуулах Сергей Шойгугийн санаа энэ зун олон тооны байгалийн гамшиг тохиосон энэ үед нэн чухал байна. Орос улсад ойн түймэртэй тэмцэх, Европт үерийн гамшгийг арилгахад янз бүрийн аврагчид оролцсон. Олон улсын баг үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан. Европт нэгдсэн төв тэднийг удирдаж байсан бол тэд илүү уялдаатай, үр нөлөөтэй ажиллаж, аврагчид ямар нэг онц нөхцөлд хамтран ажиллах төлөвлөгөөг урьдаас боловсруулах боломжтой байсан. Энэ хэрэгтэй. Олон улсын түвшинд аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхэд улс орнууд зөвхөн цэрэг-улс төрийн асуудал төдийгүй байгал, газар хөдлөлт, алан хядах ажиллагаа зэрэг асуудлыг хөнддөг нь зүйн хэрэг хэмээн Оросын шинжлэх ухаан академийн Европын хүрээлэнгийн европын аюулгүй байдлын хэлтсийн дарга Дмитрий Данилов тэмдэглэв.  Онц нөхцөлд хариу арга хэмжээ авах олон улсын зохих механизмыг хараахан боловсруулаагүй байна. Гэхдээ энэ асуудлыг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд тухайлбал олон улсын янз бүрийн байгууллагын хүрээнд байнга хөнддөг. Европын Холбоотой хамтран ажиллаж байгаа, Онц байдлын үед хариу арга хэмжээ авах тухайд дорвитой туршлагтай Орос улс европчүүдтэй энэ асуулаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжтой. Үүнээс гадна Орос, Европын Холбоо гарын үсэг зурсан "замын зураг" төлөвлөгөөнд Онц байдлын яамны шугамаар хамтран ажиллах тухай тусгасан байдаг. Тиймээс талуудын сайшаасан улс төрийн тэр байр суурийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.  Ерөнхийдөө евро Онц байдалын яам байгуулахад давшгүй бэрхшээл байхгүй. Улс бүр үндэсний аврах албатай. Зарим нэг улсын гал сөнөөх алба өвч техниктэй, зарим орны энэ алба аврах ажиллагаанд түшиглэдэг, зарим оронд сургуультай аврагч ноход их байх жишээтэй. Хэрэв энэ бүх хүчийг онц нөхцөлд олон улсын хэмжээнд хариу арга хэмжээ авах нэгдсэн төвд төвлөрүүлбэл, хаа нэгтээ онц байдал тохиоход тэднийг тэр даруй аврах ажиллагаанд татан оролцуулах боломжтой. Ийм төв ажиллуулах зардал, мөн ослын газар мэргэжилтэн, техник хүргэх зардлыг хаанаас санхүүжүүлэх нь шийдэх учиртай цорын ганц асуудал юм. Энэ бүхнийг санхүүжүүлэх тусгай сан байгуулахыг Орос улс санал болгож байна. Энэ асуудлаар европын түншүүдтэй ойлголцосон гэж ОХУ-ын Онц байдлын яамны сайд Сергей Шойгу хэллээ.