Дэлхийн олон нийтийн зүтгэлтэн, бизнес эрхэлэгч, улс төрчид 9-р сарын 9-10-нд Ярослав хотод ардчиллын хэм хэмжээ болон орчин үеийн улсын үр нөлөөний шалгуурыг хэлэлцэнэ. Тэд Дэлхийн улс төрийн форумд цуглаж, нэг талаас иргэний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, нөгөө талаас өрсөлдөх чадвартай, эрчимтэй хөгжиж байгаа ертөнцөд хариуцлагатай тоглогч байхын тулд улс орны  хөгжих учиртай чиглэлийн  тодорхойлно. Ярослав хотод олон улсын улс төрийн форум хоёр дахь удаа болно. Энэ форум өнгөрсөн жил янз бүрийн орны улс төр, оюуны хүрээнийхний анхаарал татсан тул энэ жил дэлхийн статустай болоод зогсохгүй хоёр өдөр үргэлжлэх болжээ. Одоо улс орноо удирдаж байгаа тэргүүн нараас Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак нар үг хэлэх хоёр бүгд хурлаас гадна 4 салбар хурал болно. Олон хүн оролцож байгаа тул хэлэлцүүлгийг илүү өргөн хүрээнд явуулахын тулд хэсэг тус бүр өнгөрсөн жилийн адил хоёр цаг бус дөрвөн цаг үргэлжилнэ. Энэ арга хэмжээний албан ёсны түнш "Оросын дуу хоолой" радиод нэг хэсгийн зохицуулагч олон нийтийн төслийн хүрээлэнгийн захирал, "Эксперт" сэтгүүлийн ерөнхий редактор Валерий Фадеев ярилаа. Хэсгийн хурлаар 4 чиглэлийг хянан хэлэлцэнэ. Нэгдүгээрт "Төр засаг технологийн шинэчлэлийн хэрэгсэл". Орос улсад энэ нэн чухал сэдэв тул бусад орны туршлага маш чухал. Тиймээс форум бидэнд практик үүднээс тустай гэж найдаж байна. Хоёр дахь салбар хурал "Ардчиллын хэм хэмжээ, ардчиллын олон янз туршлага" сэдэвтэй байна. Ардчиллын хэм хэмжээ гэдэгт бид зөвхөн ардчиллын удирдлагын хэлбэрийн институтыг ойлгоогүй. Бид энэ асуудлыг их өргөн хүрээнд харж байгаа. Энэ бол амьдралын чанарын хэм хэмжээ, хууль сахиулах, боловсролын хэм хэмжээ юм. Мэдээж хэрэг энэ хэм хэмжээ тодорхой үүрэг хүлээж, үүнийг хэлэлцэх улс орны тусгаар байдлыг үгүйсгэхгүй. Гурав дахь салбар хурал "Олон улсын хууль эрхийн үзэл баримтлал, шинэ сорил" сэдэвтэй байна. Дөрөв дэх хэсэг хурал "Дэлхийн аюулгүй байдлын бодит систем" сэдэвтэй байна. Форумын дараа төлөөлөгчид Ярославын ойн баярын арга эхмээнд оролцоно. Энэ өдрүүдэд хотын 1000 жилийн ой тохиож байна.