0Пакистанд дахин үеэр бууснаас сүүлийн хоёр хоногт сая гаруй хүн орон гэрээсээ дайжиж байна. Инд гол эргээс хайльсны дараа Пакистаны өмнөд хэсгийн Синд мужийн Тхатта хотын оршин суугчдын 70 хувь нь төрсөн гэрээсээ дайжиж, аюулгүй газар очсон тухай телевизийн Би-Би-Си компани уламжлав. Одоогоор энэ дүүрэгт 800 мянган орчим хүн гадаад ертөнцөөс бараг тасарчээ. Пакистанд бараг хэдэн долоо хоног үргэлжилж байгаа үерт 20 сая орчим хүн хохирч, 1,5 сая гаруй хүн үрэгджээ. Үүнээс гадна үер буусан дүүрэгт булчин задрах тахал, дизентери өвчин дэгдсэн байна. Төр засгийн тооцосноор байгалийн гамшигийн улмаас 15 тэрбум долларын хохирол учиржээ.