Орос улс орчин үеийн сансрын буудалтай болох шаардлагатай гэж В.Путин үзэж байна. Ийм буудалтай болсноор улс орон технологийн хувьд тэргүүлж байгааг баталж, Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэхэд сайн түлхэц болно гэж "Восточный" сансрын буудал барьж байгаа  Амур мужид болсон зөвлөлгөөний үеэр ерөнхий сайд ийнхүү мэдэгдэв. Одоос Орос улс жолоодлогот хөлгөө ЗХУ задарсны дараа Казахстанаас түрээсэлж байгаа Байконур сансрын буудлаас хөөргөж байна. Талууд 2050 он хүртэл хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Сансрын салбарт тэргүүлэгч Орос улсын хувьд ганцхан Байконур сансрын буудал хангалтгүй гэж ерөнхий сайд тэмдэглэв. "Восточный" сансрын буудлын эхний цогцолборыг 2015 онд ашиглалтад өгнө.