0Хятадын нийслэлд бямба гаригт байлдааны урлагийн дэлхийн анхны наадам эхэлж байна. Ушугийн тэмцээн өгөлөө эхэлжээ. Наадмын нээлт үдэш болно. Наадамд айкидо, бокс, жүдо, жиу-жицу, каратэ, кендо, кикбоксинг, тай бокс, самбо, сумо, тхэквондо болон бусад олимпт багтсан, мөн олимпт багтаагүй 13 төрлийн байлдааны урлаг, халз тулааны тэмцээн болно. Оросын шигшээ багийн 60 тамирчин тэмцээнд оролцоно. Тухайлбал байлдааны самбын гурван удаагийн дэлхийн аварга Александр Емельяненко, Европын аварга Анастасия Барышников, тэквандогийн дэлхийн аварга Анна Соболева, сумогийн европ, дэлхийн олон удаагийн аварга Артур Багаев, Алан Караев нар байна. Баг тамирчид нийт багийн дүнгээр нэгдүгээр байрт орох зорилт тавьжээ. Оросын тамирчид бямба гаригт ушу, сумогийн тэмцээнд хүчээ сорьж эхлэв.Энэ төрлийн тэмцээн хоёр хоног үргэлжилнэ. Наадам 9-р сарын 4 хүртэл үргэлжилнэ.