0Лев Толстойн номыг орчуулагчид дэлхийн өнцөг булан бүрээс Москвагийн өмнө зүгт Тула орчимд зохиолчийн музей сууринд цуглалаа. Тэнд Толстойн номыг орчуулсан мастеруудын олон улсын семинар эхэлж байна. Энэ оны 11-р сард зохиолчийн 100 жилийн ойг тохиолдуулан энэ уулзалтыг зохион байгуулж байна. Энэтхэг, Герман, Их Британи, Итали, Финлянд, Чехи, Испани, Канад, Мексик зэрэг 50 гаруй гаруй мэргэжилтэн семинарт оролцож байна. Семинарт оролцогчид оросын сонгодог бүтээлийг орчуулахад уран бүтээлийн арга барилаасаа хуваалцаж, Толстойн сурган хүмүүжүүлэх ойлголтод дүн шинжилгээ хийж байна. Семинарт оролцож байгаа  гадаадын зочид Тульск хязгаарын түүхэн дурсгалт  танилцаж, даваа гаригт Михаил Шолоховын эх нутаг Ростов мужийн Вешенская тосгонд очино .