Засгийн газар хямарлын үед сайн ажилласан ч, дотоодын зах зээлд чиглэсэн эдийн засгийн хүчин чадлаа өргөжүүлэхэд их анхаарал хандуулах боломжтой байсан гэж Орос улсын ерөнхий сайд В.Путин үзэж байна. Ерөнхий сайд Хабаровскоос Чита хүртэл замд дотоодын авто машин жолоодохдоо оросын мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Засгийн газар хямарал гарсан тохиолдолд ашиглах нөөцийг урьдаас бүрдүүлсэн. Зарим хүмүүс энэ хөрөнгийг эдийн засагт оруулах хэрэгтэй гэж шүүмжилж байсан ч, засгийн газар нөөц бүрдүүлсэн. Энэ нөөцийн ачаар хамгийн ноцтой үеийг хохирол багатай даван туулж, өргөн хүрээтэй нийгмийн асуудлыг шийдэж, үндэсний төслийг дэмжсэн гэж засгийн газрын тэргүүн тэмдэглэв.