РусГидро компани Оросын Алс Дорнодын Амар мужид Нижне-Бурейскийн усан цахилгаан станц барьж эхэллээ. Ирээдүйн усан цахилгаан станц барих талбарт бетон цутгаж эхэлжээ. Энэ арга хэмжээнд ерөнхий сайд В.Путин, засгийн газрын дэд сайд Игорь Сечин нар оролцлоо. Нижне-Бурескийн усан цахилгаан станц нь Бурейн усан цахилгаан станцын хоёр дахь шат юм. Объектыг 2014-2015 онд ашиглалтад өгнө. Рус Гидро компанийн удирдлагын мэдэгдсэнээр тэнд боловсруулж байгаа цахилгаан эрчим хүчийг Хятадад экспортолно.