Мянган  жилийн туухтэй Ярославль  хот удахгуй дэлхийн  улс төрийн төв  болно. Ирэх сарын 9-10 тус хотод Дэлхийн улс төрийн форум болно. Дэлхийн аюулгуй байдал  форумын гол сэдвуудийн нэг юм. Ярославльд  ноднин  болсон олон улсын бага хуралд оролцогчид  орчин уеийн аюулгүй байдал болон тогтвортой байдлыг хангахад   улс орны гүйцэтгэх үүргийн  тухай  хэлэлцэж  эхэлсэн юм.  Үүнийг  оросын ерөнхийлөгч Д.Медведев    санаачилсан юм.  Тус хотод  болох Дэлхийн улс  төрийн  форумд  оролцогчид  энэ сэдвийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. "Дэлхийн аюулгуй байдлыг хэрхэн хангах тухай санал шүүмжлэл  гол  сэдэв юм.  Дэлхийн аюулгүй байдлын  систем гэгчийг бүрдүүлсэн хэт хүчирхэг гүрний толгойлсон босоо удирдлага цогцлуулах оролдлого  бүтэлгүйтсэнээс  хойш  шинэ арга зам сүвэгчилж эхэлсэн» гэж  «Олон улсын дэлхийн чиг бодлогод»  нэртэй  сэтгүүлийн еренхий редактор Федор Лукьянов тэмдэглэв. Дэлхийн нөхцөл байдлыг  одоо шинээр бүрдүүлж байна. Харин энэ үйл явцыг  удирдахад  тодорхой тушиг тулгуур  хэрэгтэй,  дэлхий дахин олон туйлт болох естой. Энэ тухай  15  туунээс олон жил ярьж байна. Энэ нь өөр хоорондоо харилцан ажиллах бүс нутгийн институтын ямар нэг тогтвортой систем байгуулах тухай юм. ШХАБ,  Хамтын аюулгуй  байдлын тухай гэрээний байгууллага, НАТО буюу Европын аюулгуй байдал хамтын ажиллагааны  байгуулагаас  энэ үүргийг хүлээх вэ?   Гэвэл... Дэлхийн аюулгүй байдлын  асуудлыг  хариуцах  шинэ байгууллага байгуулахыг Ярославль хотод санаачилж  магадгуй»  гэж Федор Лукьянов  таамаглав.Улс төрийн  энэ  форумын санаа шуумжлэлд  дэлхийн манлай  төлөөлөгчид  оролцох нь мэдээж. Ярославль хот-  дэлхийн бодлогын  гол   чиглэлүүдийг хамгийн түрүүнд онолын үүднээс  хэлэлцэх  санал шуумжлэлийн  талбаруудын нэг  болж байна. Гэхдээ  орчин үеийн  байдлыг ойлгох  онолын  нарийн  ойлголт  одоохондоо байхгүй  учир  улс төрчдийн хувьд  тодорхой  шийдвэр гаргахад амаргүй байна.