Перугийн Мачу-Пикчу 2438 өндөрт орших инкчүүдийн эртний  хотоос пүрэв гаригт олон улсын сансрын станцтай холбоо тогтоов. Сансрын нисэгчидтэй /оросын гурав, америкийн гурван сансрын нисэгч/ 10 минут ярисныг орос, испани, мөн латин Америкт 10 сая индиан үндэстэн яридаг кечуа хэлээр орчуулсан юм. Эртний соёл иргэншлийн төвөөс сансартай холбоо тогтоосон нь бэлэг дэмбэрэлтэй хэрэг хэмээн олон улсын сансрын станцын 24 дэх багийн ахлагч Александр Скворцов үзэж байна. Перучүүд ойрын ирээдүйд "цаг уур болон газар зүйн судалгаа явуулах" хиймэл дагуулыг Оросын тусламжтай хөөргөхөөр төлөвлөж байна.