0Хятадын засгийн газар үндэсний эдийн засгийн өнөөгийн байдлыг нааштай үнэлсэн ч, "тогтворгүй болох хүчин зүйлийн" талаар анхаарууллаа. Бээжинд болж байгаа Бүх хятадын ардын төлөөлөгчийн хурлын Байнгын хорооны 16 дахь чуулганы үеэр шинэчлэл, хөгжлийн асуудал эрхэлсэн Улсын хорооны дарга Жан Пин энэ тухай мэдэгдэв.  Түүний хэлснээр Хятадын ДНБ-ий өсөлтийн хурд 2010 оны зургаан сард 11 хувиас давжээ. Үүний зэрэгцээ эдийн засгийн дотоод, гадаад бэрхшээлийг харгалзахыг тэрээр уриалжээ. Эдийн засгийн гол бэрхшээлийн нэг инфляц гэж засгийн газар үзэж байна.