Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Холбооны субъектуудын хооронд үр тариа нийлүүлэхэд тогтмол мониторинг хийхийг Засгийн газрын дэд сайд Виктор Зубковт үүрэг болгов. Бүс нутгийн шинэ хэрэгцээг тодорхойлж, үүнийг хангах хэрэгтэй гэж тэрээр хэлэв. Ган гачиг, түймэрт өртсөн бүс нутагт санал болгож байгаа үнэ хүлээн зөвшөөрөх аргагүй байна гэж Д.Медведев тэмдэглэллээ. Виктор Зубков хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг дэмжих арга хэмжээний талаар ерөнхийлөгчид мэдээлэв. Тухайлбал засгийн газар хөдөө аж ахуйн салбарынханд зээл олгох тухай тогтоол баталжээ. Зах зээлд үр тариа хангалттай байгаа. Хавар 10 сая орчим тонн үр тарианы нөөцтэй гэж Виктор Зубков уламжлав.